Чанарын баг
Чанарын багийн гишүүд:
Чанарын багийн бүрэлдэхүүнийг 2011 оны 04 сарын 21 -ний 17 тоот тушаалаар 2 их эмч, 1 бага эмч, 2 сувилагч нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан, ажлын төлөвлөгөө гарган эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллгаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, мэргэжлийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Чанарын баг нь:
- Эмчилгээ үйлчилгээний чанар
- Эмийн хадгалалт, хугацаа чанар , татан авалт
- Ариутгалын бодисын нөөц, хадгалалт
- Эмч эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ
- Оношлогоо эмчилгээ, сувилахуйн түгээмэл үйлдлийн болон эмнэлэг үйлчилгээний бусад стандарт мөрдөлтөнд хяналт тавих
- Үйлчлүүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгаа
- Эмч эмнэлгийн ажилчдыг халдвар, эрсдэлээс хамгаалах тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх
- Эмнэлгийн халдвар хамгаалал
- Ажлын цаг ашиглалт
- Хоолны амт чанар, хүнсний материалын хангалт, хадгалалт
зэрэг байгууллагын үйл ажиллагааг чанартай хэвийн явуулахад гол ажлаа чиглүүлдэг.
Чанарын багийн цаашид тавих зорилтууд:
- Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг улам сайжруулан магадлан итгэмжлэлд бэлтгэх
- Чанарын багийн гишүүдийг бусад эмнэлгүүдийн туршлагаас суралцуулах, үйлчилгээний чанарын тухай шинэ мэдээллийг байгууллагын вэб сайтандаа байрлуулж туршлага солилцох
- Эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг боловсролыг дээшлүүлэн мэргэжилдээ хөрвөх чадварыг сайжруулах
- Ажилчдаас гарах шинэ санаа санаачлагыг үнэлгээтэй болгон дэвшилттэй санаачлага туршлагыг нэвтрүүлж алдаршуулах