Танилцуулга
СХД-ийн Жаргалант тосгоны Эрүүл мэндийн төв нь 1975 онд Гачууртын сангийн аж ахуйн Аюушийн амны ферм дээр байгуулагдаж байжээ. Өдгөө 41 дэх жилдээ хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулан түүхийн арвин туршлага хуримтлуулсан.
Жаргалант тосгоны хүн эмнэлэг нь анх 1975 онд Партизан нэгдэл байгуулагдахад Улаабаатар хотын АДХГЗ-ын 1975 оны 22 тоот захирамж, ЭМГ-ын 1975 оны 4-р сарын 18-ны 22/36 тоот тушаалаар Гачууртын САА-н Аюушийн амны фермийн суурин дээр хүний их эмчийн салбар болон 5 ортойгоор үйл ажиллагаагаа эхэлж байсан түүхтэй.
Эмнэлгийн барилгын эхний хэсгийг 1995 онд хотын хөрөнгө оруулалтаар 25 сая төгрөгөөр, 2 дахь хэсгийг 26 сая төгрөгөөр барьж, 2003 онд 3 дахь хэсгийг Японы өвсний үндэс төслийн хүрээнд 81000 ам долларын өртөгтэйгээр барьж 2004 онд ашиглалтанд оруулснаар иргэдийн талархалыг хүлээж, тэднийг тав тухтай орчинд эмнэлгийн үйлчилгээ авах нөхцөл бүрдэж ирсэн.
361-н хэсгийн эмнэлгийн барилгыг 2004 онд бариулж хүлээн авсан бөгөөд иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд нь ойртуулсан таатай нөхцлийг бүрдүүлсэн. Одоо тус эмнэлэг нь хэвтэн эмчлүүлэх 15 ортой стационарийн хэсэг, анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх амбулаторийн хэсэгтэй, 361-н гарамд салбар эмнэлэгтэй, хороо тосгоны 10000-аад иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох ба эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг.
Мөн жилд дунджаар 500-550 хүнд стационарийн үйлчилгээ, 17000-20000 хүнд амбулаторийн тусламж үйлчилгээ 120-140 хүүхдэд 540-550 удаагийн дархлаажуулалтын үйл ажиллагаа, 750-800 хүнд алсын ба ойрын дуудлагын үйлчилгээ үзүүлж сар бүр хөдөө багаар тойрч өндөр настан, 0-5 насны хүүхэд жирэмсэн эхчүүдэд урьдчилан сэргийлэх үзлэг, хяналтанд авах үйлчилгээ үзүүлж хэвшсэн.
Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, эмнэлгийн ирээдүйн зорилго, зорилтыг тодорхойлж, хэтийн төлөвлөгөө гарган үе шаттайгаар шийдвэрлэж, магадлан итгэмжлэлээ 4 жилийн хугацаатайгаар авч ажиллаж байна. Эмнэлэгт нэн тэргүүнд шаардлагатай байсан сургалтын кабинет, лабораторийн өрөө, бариа засал, физик эмчилгээний өрөө, ажиллагсдын алжаал тайлах өрөө зэргийг байгуулан үйл ажиллагааг нь жигдрүүлэн эмчилгээ үйлчилгээндээ ашиглаж байна.
Эмнэлгийн үндсэн хөрөнгө жил бүр арвижин хангалт сайжирч байгаа ба хандив туслалцаагаар сургалтын өрөөндөө сургалт явуулахад шаардагдах проектор, өсгөгч, DVD, компьютер принтер, дижитал аппарат, зурагт, сургалтын ширээ сандал зэргийг мөн эмчилгээ оношлогоонд 3 каналтай ЭКГ, рентгений флюр аппарат, центрфуг, мөн эмнэлгийн тохижилт үйлчилгээнд чийрэгжүүлэлтийн 10ш багаж төхөөрөмж, 2ш ор, зурагт зэргийг төсвийн зардлаар бүх эмч нарын ширээ сандал 3ш компьютер, принтер, канон, 15 өвчтөний хоолны ширээ сандал, орны 2 ээлжийн цагаан хэрэглэл, гудас, хөнжил, орны бүтээлэг, шатаах зуух зэргийг авч байгууллагаа тохижуулсан байна.
Ажиллагсдын нийгмийн асууддлыг шат дараатайгаар шийдвэрлэн хоол, унааны мөнгө, үр дүнгийн илүү цагийн хөлсийг хуулийн дагуу олгож байгаа ба дотоод журамд заасан дагуу бусад тэтгэмж урамшууллыг буцалтгүйгээр олгож хэвшсэн. Хамт олны дундаас сайн ажилласан, хамт олноо манлайлан ажилласан тэргүүний хүмүүсийг дээд газрын шагнал, гадаад дотооддоо аялуулан урамшуулж байна.Одоо манай хамт олны дотор:
- Эрүүлийг хамгаалах Тэргүүний ажилтан цол тэмдэг 8
- Нийслэлийн эрүүл мэндийн газрын Тэргүүний ажилтан 19
- Эрүүл мэндийн яам, Сангийн яамны Хүндэт Жуух бичигтэн 19
- Нарийн мэргэжлийн эмч 2
- Сангийн яамны хүндэт Жуух бичигтэн 1
- Бакалавр сувилагч 1
- Төрийн бус байгууллагын шагналтан 15
- Монголын улаан загалмайн тэргүүний ажилтан 1 шагналтай хүмүүс байдаг ба мэргэжлийн цол зэрэгтэй
- Анагаах ухааны доктор Б.Равдан
- Анагаах ухааны магистр Н.Сүрэнчулуун нар ажилладаг
Эмнэлгийн удирдлагууд:
- Луузан – 1975 онд салбарын эрхлэгч
- Бааст – 1978 онд салбарын эрхлэгч
- Дэмбэрэл – 1980 онд салбарын эрхлэгч
- Мягмарсүрэн – 1982 онд салбарын эрхлэгч
- Мандал – 1985 онд салбарын эрхлэгч
- Д.Жүгдэр – 1986-1995 онд салбарын эрхлэгч
- Б.Равдан – 1995-2005 онд салбарын эрхлэгч
- Н.Сүрэнчулуун – 2005 оноос одоог хүртэл салбарын эрхлэгчээр тус тус ажиллаж байна
Боловсон хүчний хангалт:
- Их эмч 6
- Бага эмч 3
- Сувилагч дунд мэргэжилтэн 11
- Бусад 13
Үүний нэг их эмч, сувилагч, галч гэсэн 3 хүний бүрэлдэхүүнтэй баг 361-н гарамын салбар эмнэлэгт ажиллаж эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг. Манай хамт олон:
- 2007 онд Дүүргийн Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”
- 2007 онд Моноглын эмэгтэйчүүдийн холбоо, Сувилахуйн амьдрал төвийн “Ариун үйлстэн хөдөлмөрч хамт олон”
- 2010 онд Сувилахуйн амьдрал төвийн “Тэргүүний хамт олон” хүндэт өргөмжлөл
- 2010 оны “Иргэдэд ээлтэй эмнэлэг” өргөмжлөл
- 2010 онд “Ахмадад ээлтэй байгууллага” өргөмжлөл
- 2010 оны ажлаараа тосгодын эмнэлгүүдээс тэргүүлж 1- р байрын өргөмжлөл, мөнгөн шагнал
- 2011 оны жилийн эцсээр “А” үнэлгээтэй дүгнэгдэж Өргөмжлөл, мөнгөн шагнал
- 2011 онд иргэд байгууллагыг алдаршуулах үндэсний дээд зөвлөл ТББ-н “Тэргүүний ажиллагаатай байгууллага хамт олон” өргөмжлөл
- 2012 онд эмнэлгийн чанарын баг “Тэргүүний чанарын баг”-аар шалгарч Өргөмжлөл мөнгөн шагналаар
- 2013 оны жилийн эцсийн ажил дүгнэлтээр Нийслэлийн харъяа 26 байгууллагаас “А” үнэлгээ авсан 5 байгууллагын нэг болж дүгнэгдсэн
- 2014 оны жилийн эцсийн ажил дүгнэлтээр “Нийслэлийн шилдэг байгууллага” өргөмжлөл, мөнгөн шагнал
- 2009 оны Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгээр “А” үнэлгээ авч сайшаагдсан ба 2014 онд Нийслэлийн 700 гаруй байгууллагас 58 дугаарт Архивын гэрчилгээг гардаж авсан
- Магадлан итгэмжлэлээ 2008 онд 93,5% үнэлэгдэж 4 жилийн хугацаатай, 2013 онд 3 жилийн хугацаатай авч үйл ажиллагаагаа явуулж байна