Хэтийн зорилго
Эмнэлгийн үйлчилгээг ард иргэдэд улам ойртуулан тухайн цаг үе нөхцөлд тохирсон, үйлчлүүлэгчдийн хэрэгцээг хангасан нарийн мэргэжлийн тусламжийг чанартай үзүүлэхэд оршино.
Дэвшүүлсэн зорилтууд
- Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, байгууллагын үйлчилгээний чанар бүтээмжийг нэмэгдүүлэх
- Хүний нөөцийн менежментийг сайжруулан байгууллагаа чадварлаг хөрвөх чадвар сайтай мэргэжилтнээр хангах, хүн дээрээ тулгуурлан байгууллагаа хөгжүүлэх
- Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр төрөөс баримталж байгаа бодлогыг хэрэгжүүлж ард иргэдийн эрүүл мэндийн боловсролын түвшинг дээшлүүлэх
- Эмнэлгийн тоног төхөөрөмж, эд хогшлын хангалтыг төлөвлөгөөтэйгээр чанаржуулан тухайн үеийн шаардлагын түвшинд хүргэх
- Ажиллагсадын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлөл үзүүлэн урам зоригийг сэргээн ажилдаа хандах хандлагыг өөрчлөх
Бүтэц зохион байгуулалт
Үйлчлэх хүрээ
Бид жаргалант тосгон нь 84,000м2 талбайтай, СХД-н хойд хэсэгт 90км-н радиуст 11,000 хүн амд үйлчилгээ үзүүлдэг.
- – Эмээлтийн төмөр замын точик
- – Давааны
- – Баруун турууны давааны ар хэсэг
- – 361-н гарам
- – Тахилтын давааны ар хэсэг
- – Шижирийн давааны ар
- – Гүнтийн давааны ар
Тус эмнэлэг нь жилд дунджаар 650 хүнийг хэвтүүлэн эмчилж 17000-20000 орчим хүнд амбулаторийн тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг, 120-140 хүүхдэд 540-550 удаагийн дархлаажуулалтын үйл ажиллагааг, бариа засал физик эмчилгээг 850 орчим хүнд үзүүлж байна.
Жилдээ дунджаар 1800-2000 орчим түргэн тусламжийн дуудлага хүлээн авч 70%-г нь 20 минут дотор, 24%-г нь 30 минут дотор, 6%-г нь 30 минутаас дээш хугацаанд хүрч үйлчилсэн ба жилдээ 150-160 төрөх эхийг, 40-45 мэс заслын болон гэмтэл ослыг Улаабаатар хотруу хүргэж анхны тусламжыг үзүүлдэг.