Мэндчилгээ

…………………………………………………………………………..

СХД-ийн Жаргалант тосгоны Эрүүл мэндийн төвийн анхны суурь болох хүний бага эмчийн салбар нь 1975 онд Гачууртын сангийн аж ахуйн Аюушийн амны ферм дээр байгуулагдаж байжээ. Өдгөө 49 дэх жилдээ хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулан түүхийн арвин туршлага хуримтлуулсан, үйл ажиллагаа нь тогтворжсон бүтээлч хамт олон болтлоо өсч дэвжээд байна.

Манай хамт олон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, жигд хүргэх, эмчилгээ үйчилгээндээ шинэ технологи, арга барилыг нэвтрүүлэх, үйлчлүүлэгчдэд ээлтэй орчныг бүрдүүлэх зорилт тавьж эрүүл энхийн энэрэнгүй үйлсэд хичээнгүйлэн зүтгэж байна.

Манай веб хуудсаар зочилж буй та бүхэнд эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье.

Үнэт зүйлс

Байгууллагын үнэт зүйлс

  • Байгууллагын нэр хүнд
  • Байгууллагын өмч хөрөнгө
  • Ажилчдын эрүүл мэнд
  • Байгууллагын туг, лого
  • Хамт олны эелдэг найрсаг харьцаа
  • Иргэдэд хүргэж байгаа эмнэлгийн тусламж үйлчилгээ
  • Эмх цэгцтэй ажлын байр
  • Орчны ногоон байгууламж
  • Мэргэжийн ур чадвар

Эрхэм зорилго

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх орчин, хүрэлцээ, хүртээмж, чанар аюулгүй байдлыг эрхэмлэн дээдэлж үйлчлүүлэгчдийн сэтгэлд хүрсэн эмнэлгийн тусламжийг хүргэхэд оршино.

Байгууллагын уриа

  • Тосч угтаад шуурхай үйлчилье
  • Тусламж бүрийг чанартай хүргэе
  • Ажил үйлсээрээ манлайлья
  • Ард иргэдээ эрүүлжүүлье

Эрхэмлэн дээдлэх соёл

  • Цэмцгэр орчинд цэвэрхэн хувцаслах соёлыг хүн бүр эрхэмлэж ажиллах, шинээр орсон ажилчдад таниулж хэвшүүлэх
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, харьцаа хандлагыг эрхэмлэн дээдлэх
  • Хувь хүний нууцыг хамгаалан тэдний дотны зөвлөгч нь байх
  • Бүгдээрээ
    • Бичгийн соёлтой
    • Биеийн соёлтой
    • Харьцааны соёлтой байх

Ололт амжилт

Шагналын нэр Огноо Хаанаас зохион байгуулсан Тайлбар
1 “Соёл урлагийг дэмжигч хамт олон” Өргөмжлөл 2005.10.05 Тосгоны соёлын төв
2 Ариун үйлстэн-Хөдөлмөрч хамт олон 2007.02 САТ МЭХ
3 “Тэргүүний хамт олон” хүндэт өргөмжлөл 2007.09.28 Дүүргийн ЗДТГ, ИТХ
4 “Хөдөлмөрч хамт олон” хүндэт өргөмжлөл 2009.01.20 САТ
5 “Шороон үхэр жилийн Тэргүүний хамт олон” хүндэт өргөмжлөл 2010.02.06 САТ
6 “Бүтээлч хамт олон”  өргөмжлөл 2010.04.20 Тосгоны захирагчийн ажлын алба
7 “Иргэдэд ээлтэй эмнэлэг”  өргөмжлөл 2010.12.25 Тосгоны ИНХ
8 “Ахмадад ээлтэй байгууллага” өргөмжлөл 2011.01.26 Тосгоны ахмадын зөвлөл
9 Нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагуудын Тосгодын эмнэлгийн 1-р байр 2011.02.02 Нийслэлийн ЭМГ Дагалдах мөнгөн шагнал 300.000₮
10 “Шилдэг байгууллага” Өргөмжлөл 2011.12.25 Иргэд, байгууллагыг алдаршуулах үндэсний дээд зөвлөл
11 “Тосгоны Тэргүүний байгууллага” 2011.12.30 Тосгоны захирагчийн ажлын алба 100.000₮
12 Нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагуудын “Бүрэн хангалттай” үнэлгээтэй байгууллага 2012.02.16 Нийслэлийн эрүүл мэндийн газар Дагалдах мөнгөн шагнал 300.000₮
13 Нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагуудын “Тэргүүний чанарын баг” Өргөмжлөл 2012.12.25 Нийслэлийн эрүүл мэндийн газар Дагалдах мөнгөн шагнал 300.000₮
14 “ДОХ-гүй ирээдүйн төлөө хамтдаа” 6 сарын аяны уралдаанд “Тэргүүний байгууллага” Өргөмжлөл 2013.10.25 НЗДТГ, НЭМГ Дагалдах мөнгөн шагнал 250.000₮
15 Нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагуудын “Бүрэн хангалттай” үнэлгээтэй байгууллага 2014.02.20 Нийслэлийн эрүүл мэндийн газар
16 Спортын аварга шалгаруулах “Явган аялал” тэмцээндд тосгодын багаараа 3-р байр эзэлж өргөмжлөл 2014.06.21 Нийслэлийн эрүүл мэндийн газар Дагалдах мөнгөн шагнал 70.000₮
17 Шилдэг байгууллага” Өргөмжлөл 2014.06.10 СХД-ийн УЗХороо Үнэ бүхий зүйл
18 Нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагуудын “Шилдэг байгууллага” Өргөмжлөл 2014.12.30 НЗДТГ, НЭМГ Дагалдах мөнгөн шагнал 1.900.000₮
19 Сувилахуйн тусламж үйлчилгээний Зуны сургалтын “Тэргүүний байр” өргөмжлөл 2015.08.01 САТ ОХУ-ийн Улан-Үдэ хотруу аялах эрхийн бичгээр 32 хүн
20 Тэргүүний тохижилт үйлчилгээтэй эрүүл мэндийн байгууллага уралдаанд “Дэд байр” Өргөмжлөл 2015.12.30 НЗДТГ, НЭМГ Дагалдах мөнгөн шагнал 4.200.000₮
21 Алтан дэнлүү шалгаруулалтаас Өргөмжлөл 2016.05.12 НЭМГ САТ
22 Үндэсний Бизнес Хөгжлийн Нэгдэл ТББ-ийн хичээнгүй зүтгэл-Мөнгөн гэрэгэ өргөмжлөл цом 2016.07.09 ҮБХН