Жаргалант Тосгоны Эрүүл Мэндийн Төвийн хамт олон Мэдээллээ сайжруулъя, Анхаарлаа хандуулъяANZAAR АЯНД НЭГДЭЖ БАЙНА.Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны ААН, албан байгууллагуудын ажилчид болон албан хаагчдад 2022.04.26-ны өдөр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх сургалтыг зохион байгууллаа. “АНЗААР” сарын аяны хүрээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээг дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд таслан зогсоох, сөрөг үр дагаврыг таниулан нөлөөллийн аргаар эрсдэлээс сэргийлэх олон ажлыг зохион байгуулах юм.