Нэг хүн хоногт дунджаар 5-6 грамм давс хэрэглэх ёстой байдаг. Гэвч Монгол Улсад давсны хэрэглээ 2.5 дахин их байна. Давс хэтрүүлэн хэрэглэсний улмаас дэлхийн хэмжээнд жилд 1.7 сая хүн зүрх судасны өвчлөлийн шалтгаанаар нас барж байдаг бол. Монгол улсын хүн амын нийт нас баралтын 77 хувийг халдварт бус өвчин эзэлж байгаа нь дэлхийн хүн амын нас баралтаас 6 дахин өндөр байгаа юм. Тодруулбал 15-64 насны 3 хүн тутмын нэг нь 70 нас хүрэхээсээ өмнө зүрх судасны өвчин, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчин болон хорт хавдраар нас барах эрсдэлтэй байна. Түүнчлэн давс нь хүний биед илүүдэл хэмжээгээр орох үед таргалалт, артерийн даралт ихсэх, зүрхний шигдээс, бөөрний чулуу, ясны сийрэгжилт зэрэг маш олон өвчлөл үүсэх шалтгаан болдог. Ийм учир давсны хэрэглээгээ бууруулцгаая!

