Хэтийн зорилго

Эмнэлгийн үйлчилгээг ард иргэдэд улам ойртуулан тухайн цаг үе нөхцөлд тохирсон, үйлчлүүлэгчдийн хэрэгцээг хангасан нарийн мэргэжлийн тусламжийг чанартай үзүүлэхэд оршино.

Дэвшүүлсэн зорилтууд

  • Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, байгууллагын үйлчилгээний чанар бүтээмжийг нэмэгдүүлэх
  • Хүний нөөцийн менежментийг сайжруулан байгууллагаа чадварлаг хөрвөх чадвар сайтай мэргэжилтнээр хангах, хүн дээрээ тулгуурлан байгууллагаа хөгжүүлэх
  • Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр төрөөс баримталж байгаа бодлогыг хэрэгжүүлж ард иргэдийн эрүүл мэндийн боловсролын түвшинг дээшлүүлэх
  • Эмнэлгийн тоног төхөөрөмж, эд хогшлын хангалтыг төлөвлөгөөтэйгээр чанаржуулан тухайн үеийн шаардлагын түвшинд хүргэх
  • Ажиллагсадын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлөл үзүүлэн урам зоригийг сэргээн ажилдаа хандах хандлагыг өөрчлөх

Бүтэц зохион байгуулалт

Үйлчлэх хүрээ

Бид жаргалант тосгон нь 84,000м2 талбайтай, СХД-н хойд хэсэгт 90км-н радиуст 11,000 хүн амд үйлчилгээ үзүүлдэг.

  • – Эмээлтийн төмөр замын точик
  • – Давааны
  • – Баруун турууны давааны ар хэсэг
  • – 361-н гарам
  • – Тахилтын давааны ар хэсэг
  • – Шижирийн давааны ар
  • – Гүнтийн давааны ар

Тус эмнэлэг нь жилд дунджаар 650 хүнийг хэвтүүлэн эмчилж 17000-20000 орчим хүнд амбулаторийн тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг, 120-140 хүүхдэд 540-550 удаагийн дархлаажуулалтын үйл ажиллагааг, бариа засал физик эмчилгээг 850 орчим хүнд үзүүлж байна.

Жилдээ дунджаар 1800-2000 орчим түргэн тусламжийн дуудлага хүлээн авч 70%-г нь 20 минут дотор, 24%-г нь 30 минут дотор, 6%-г нь 30 минутаас дээш хугацаанд хүрч үйлчилсэн ба жилдээ 150-160 төрөх эхийг, 40-45 мэс заслын болон гэмтэл ослыг Улаабаатар хотруу хүргэж анхны тусламжыг үзүүлдэг.