Үйлчилгээ

Амбулаторийн үйлчилгээ:

  • Зүрхний цахилгаан бичлэг
  • ЭХО
  • Эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг
  • Дотор
  • УВЧ

Лабораторын шинжилгээ

  • Цусны дэлгэрэнгүй
  • Шээсний ерөнхий
  • Өтгөнд цагаан хорхойн өндөг илрүүлэх / Микроскопийн арга /
  • Мазок

Биохимийн шинжилгээ 8 үзүүлэлтээр Үүнд:

  • Биллирубин
  • Алат
  • Асат
  • Шүлтлэг фосфотаза
  • Сахар
  • Киреатинин
  • Нийт уураг

Цусны шинжилгээ өгөхийн өмнө анхаарах зүйл:

  1. Шинжилгээ өгөх үед өлөн эсвэл хөнгөн цай ууснаас хойш 1 цагийн дараа, шинжилгээг өгнө.
  2. Хэт удаан буюу 24 цагаас илүү өлөн үед шинжилгээ өгч болохгүй.
  3. Цусанд сахар шинжлүүлэх шаардлагатай бол өмнөх өдөр нь сахартай хүнсний бүтээгдхүүн хэрэглээгүй байх шаардлагатай.

Шээсний шинжилгээ өгөхийн өмнө анхаарах зүйл:

  1. Шинжилгээнд өглөөний өлөн шээс авна./өлөн шээс гэдэг нь шөнийн 24 цагаас хойш өглөө хүртлэх давсагт хуримтлагдсан шээс/
  2. Нарийн хүзүүтэй лонхонд шээсийг авдаггүй.
  3. Угаагүй бохир шилэнд шээсийг авахгүй.
  4. Шээсийг өнгөгүй шилэнд хийнэ.
  5. Шинжилгээ өгөхийн өмнөх өдөр өнгөтэй хүнсний бүтээгдхүүн хэрэглэхгүй/улаан манжин,витамин с/
  6. Шээсний шинжилгээг авснаас хойш 2 цагийн дотор лабораторид авчирч өгнө.
  7. Шинжилгээнд авсан шээсийг нэг савнаас нөгөө саванд юүлэхгүй.
  8. Шинжилгээнд шээсний дунд хэсгээс авна.
  9. Шээсэнд сахар шинжлүүлэх шаардлагатай бол өмнөх өдөр нь сахартай хүнснийбүтээгдхүүн хэрэглээгүй байх шаардлагатай.

Шинжилгээний хариу өдөртөө багтан гарна. Хариугаа  лавлагаа мэдээллийн ажилтнаас аваарай.

 

Манай эмнэлэгт үзүүлэхээр ирэхэд шаардлагатай бичиг баримт

  • Иргэний үнэмлэх 
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр 
  • Амбулаториор үйлчлүүлэгчийн өвчний карт 

Эмнэлэгт хэвтэхээр ирэхдээ бүрдүүлэх бичиг баримт

  • Иргэний үнэмлэх 
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр 
  • Амбулаториор үйлчлүүлэгчийн өвчний карт 
  • Шинжилгээний бичиг /ЦЕШ, ШЕШ, Биохимийн шинжилгээ болон холбогдох бусад шинжилгээг хийлгэсэн байх/ 

Жирэмний хяналтанд орж байгаа тохиолдолд:

  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
  • Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ
  • Хяналтанд  орсныхоо дараа  СХД-н эрүүл мэндийн нэгдэл дээр очиж доорх нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж  шижилгээнүүдийг өгч ирснээр жирэмсний хяналт  бүрэн гүйцэт хийгдсэн гэж үзнэ.
    1. Дотор 
    2. БЗДХ кабинет 
    3. Сүрьеэгийн кабинет 
    4. Нүд 
    5. ЭХО-гийн кабинет 
    6. Мэдрэлийн кабинет
    7. Бусад 

Бүрдүүлэх шинжилгээ

  • Цусны ерөнхий шинжилгээ 
  • Шээсний ерөнхий шинжилгээ 
  • Биохимийн шинжилгээ 
  • Мазок 
  • Серологи 
  • ДОХ 
  • Флюр зураг