Отроор яваа гэр бүлийн гишүүд жирэмсэн эхэд хэрхэн анхаарал халамж тавих вэ?

0
16

Харьяалал харгалзахгүйгээр хамгийн ойр сум, өрхийн эмнэлэгт жирэмсний хяналтад орох

👉

Тухайн эмнэлгийн эх баригч эмчид 2-3 утасны дугаарыг бүртгүүлэх (Hөхөр, ээж, аав, ах, эгч)

👉

Нутаглаж байгаа газартаа хамгийн ойр эмнэлгийн яаралтай дуудлага хүлээн авдаг утасны дугаарыг мэдэх, утас байнга нэгжтэй, цэнэгтэй байх, сүлжээтэй газраа мэддэг байх

👉

Жирэмсний хяналтын картаа биедээ байнга авч явах

👉

Жирэмсний товлолын үзлэг бүртээ заавал очиж, ураг нярай болон биеийн байдлаа үзүүлэх, зөвлөгөө авах

👉

Ажил, амралтаа зөв зохицуулах, сайн унтаж амарч байх

👉

Шим тэжээл сайтай хоол унд хэрэглэх

🆘

Жирэмсний үед дараах АЮУЛТАЙ шинж тэмдгүүд илэрвэл эмч дуудах эсвэл өөрт ойрхон өрх, сумын эрүүл мэндийн байгууллагад хандаарай!- Ураг хөдлөхгүй болох, хөдөлгөөн цөөрөх- Толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих- Үтрээнээс гэнэт цус, эсвэл ус гарах- Таталт өгөх- Аюулхай орчмоор өвдөх, дарж байгаа мэт мэдрэмж өгөх- Хэвлий доод хэсгээр базалж хүчтэй өвдөх- Шээсний гарц багасах, ойр ойрхон шээх- Даралт ихсэх (Толгой хүчтэй өвдөх, шилэн хүзүүгээр хөших, нүд бүрэлзэх)- Арьс салст гэнэт цайх, хөхрөх