Байгууллагын уриа, эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйл
…………………………………………………………………………..
Алсын хараа:
Иргэдийн оролцоотой, шинэ технологи, шилдэг үйлчилгээ, ээлтэй орчинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж хүн амын амьдралын чанарыг дээшлүүлнэ.
Үнэт зүйлс
Үнэт зүйл:
- Байгууллагын туг лого нэр хүнд
- Байгууллагын өмч хөрөнгө
- Ажилчдын эрүүл мэнд, хамт олны эвсэг харьцаа
- Иргэдэд үзүүлж буй эмнэлэгийн тусламж үйлчилгээ
- Эмх цэгцтэй ажлын байр
- Мэргэжлийн ур чадвар, тангараг, ёс зүй
Эрхэм зорилго:
Хүн амд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах замаар иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг нотолгоонд суурилсан, шуурхай, чанартай, хүртээмжтэй үзүүлж ард иргэдийнхээ дундаж насжилтыг уртасгахад оршино.
Байгууллагын уриа:
- Үйлчлүүлэгчээ дээдэлье
- Өөрөөсөө эхэлье
- Ажил үйлсээрээ манлайлъя
- Ард иргэдээ эрүүлжүүлье
Эрхэмлэн дээдлэх соёл
- Цэмцгэр орчинд цэвэрхэн хувцаслах соёлыг хүн бүр эрхэмлэж ажиллах, шинээр орсон ажилчдад таниулж хэвшүүлэх
- Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, харьцаа хандлагыг эрхэмлэн дээдлэх
- Хувь хүний нууцыг хамгаалан тэдний дотны зөвлөгч нь байх
- Бүгдээрээ
- Бичгийн соёлтой
- Биеийн соёлтой
- Харьцааны соёлтой байх