Нүүр Blog Page 2

Угаарын хийн хордлогын үеийн анхны тусламж

0

Угаарын хийд хордсон хүнийг цэвэр агаарт гаргана. Хүчилтөрөгч байвал амьсгалуулж, судаснаас цус авна.

‼

Амьсгал зүрх судасны үйл ажиллагаа зогсвол зохиомол амьсгал ам, хамраар хийж зүрхэнд шууд бус иллэг, массаж хийнэ.Хордсон хүнд ус, сүү бусад шингэн зүйл ихээр уулгаарай.

✅

See insightsBoost a post

All reactions:1010

Тамхины хор уршиг

0

“Удахгүй болох дэлхийн тамхины эсрэг” – өдрийг тохиолдуулан таньд дараах мэдээллийг хүргэж байна.

ЦУСАА БЭЛЭГЛЭЖ -АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ

0

“ЦУСАА БЭЛЭГЛЭЖ -АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” аянд СХД-ийн дүүргийн 21-р хорооны албан хаагчид, сайн дурын идэвхтэн, аж ахуй нэгжүүд, ард иргэд та бүхнийг уриалж байна.Хамтран ажиллах байгууллага : Цус судлалын үндэсний төв.Хугацаа : 2023-06-05 нд.Хаана : Жаргалант Тосгоны Эрүүл Мэндийн Төв

“ЦУСАА БЭЛЭГЛЭЕ-АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ”

0

“ЦУСАА БЭЛЭГЛЭЕ-АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” өдөрлөгийг ЖТЭМТ дээр 2023.06.05 -ны өдөр ЦУС ЦУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ- тэй хамтран амжилттай зохион байгуулан 32 иргэдийг хамруулалаа. Бидний үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласан хороо захиргаа, албан байгууллагын ажилчид, иргэдээ талархал илэрхийлье. САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭХ БОЛТУГАЙ.

Жаргалант Тосгоны ЭМТ “Эрт илрүүлэг”

0

СХД 21-р хороо Жаргалант Тосгоны ЭМТ “Эрт илрүүлэг” үзлэгийн бэлэн байдал бүрэн хангагдаж 5/1-ний өдөр нээлтийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд 0-5 насны хүүхдүүдийг үзлэгт хамрууллаа. Эрт илрүүлгийн нээлтэнд оролцсон ард иргэд, эцэг эхчүүд бяцхан үрсдээ баярлалаа. Нийт хамт олондоо амжилт хүсье

🙂

Эрт илрүүлэг орон даяар 2022 оны 5 сарын 1-с эхлэнэ. Та бүхэн идэвхтэй хамрагдаарай.👩‍⚕️👨‍⚕️

0

Эрт илрүүлэг орон даяар 2022 оны 5 сарын 1-с эхлэнэ. Та бүхэн идэвхтэй хамрагдаарай.👩‍⚕️👨‍⚕️

Давсны хэрэглээг бууруулцгаая

0

Нэг хүн хоногт дунджаар 5-6 грамм давс хэрэглэх ёстой байдаг. Гэвч Монгол Улсад давсны хэрэглээ 2.5 дахин их байна. Давс хэтрүүлэн хэрэглэсний улмаас дэлхийн хэмжээнд жилд 1.7 сая хүн зүрх судасны өвчлөлийн шалтгаанаар нас барж байдаг бол. Монгол улсын хүн амын нийт нас баралтын 77 хувийг халдварт бус өвчин эзэлж байгаа нь дэлхийн хүн амын нас баралтаас 6 дахин өндөр байгаа юм. Тодруулбал 15-64 насны 3 хүн тутмын нэг нь 70 нас хүрэхээсээ өмнө зүрх судасны өвчин, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчин болон хорт хавдраар нас барах эрсдэлтэй байна. Түүнчлэн давс нь хүний биед илүүдэл хэмжээгээр орох үед таргалалт, артерийн даралт ихсэх, зүрхний шигдээс, бөөрний чулуу, ясны сийрэгжилт зэрэг маш олон өвчлөл үүсэх шалтгаан болдог. Ийм учир давсны хэрэглээгээ бууруулцгаая!