Та илүүдэл жингүй, эрүүл зан үйлийг хэвшүүлсэн, эртэч Монгол хүн байж чадна.

Та илүүдэл жингүй, эрүүл зан үйлийг хэвшүүлсэн, эртэч Монгол хүн байж чадна.

Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан “Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хурлаар эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн юм. Мөн Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэх талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ажлын хэсгийнхэнд тодорхой үүрэг даалгавар өгөв.



Нийслэлийн Онцгой комиссын 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хурлаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит бус шуурхай хурал хуралдав.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэр, өгсөн үүрэг даалгаврын талаар болон томуу, томуу төст өвчний өнөөгийн байдал, шинэ коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ.
Ээлжит бус шуурхай хурлаас харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнуудад дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:
1. Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед шаардлагатай хүний нөөц, эм эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, тусгаарлах өрөөний бэлэн байдлыг хангах
2. Эмнэлэгт хэсэгчлэн хөл хорио тогтоох, өвчтөний сахиур, эргэлтэнд зохицуулалт хийх
3. Эмч, эмнэлгийн ажилтан, үйлчлүүлэгчдийг халдвараас хамгаалах, амны хаалт, гар угаах, халдваргүйтгэх нөхцөлийг бүрдүүлэх
4. Тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжүүдэд шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх талаар мэдээ, мэдээлэл, сургалт сурталчилгааг эрчимжүүлэх
Түүнчлэн НЭМГ-ын хэлтэс албадын дарга, холбогдох мэргэжилтнүүд, харьяа эрүүл мэндийн байгууллагын дарга, орлогч нарт утсаа 24 цагаар нээлттэй байлгах, яаралтай мэдээ мэдээллийг цаг тухай бүрт авч, хариу мэдэгдэж байх талаар үүрэг өглөө.
Азийн хөгжлийн банкны /АХБ/ санхүүжилтээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй жишиг нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын явцтай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон холбогдох албаныхан очиж танилцлаа.

Өдгөө нийт 165 ортойгоор үйл ажиллагаа явуулж буй хуучин эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлж, 200 ортой жишиг нэгдсэн эмнэлгийг ашиглалтад оруулснаар тус дүүргийн 157 мянган хүн амд үйлчлэх хүчин чадал бүхий нийт 365 ортой, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлэх томоохон эмнэлэгтэй болох юм.

СХДНЭ-ийн Хувийн хэвшлийн 3 цэцэрлэгийн эрхлэгч нарын хүсэлтээр СХДНЭ-ийн З.Ганчулуун “ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧИН” “АСАРГАА СУВИЛГАА ” гэсэн сэдвээр нийт 77 эцэг эх асран хамгаалагч нарт сургалт хийлээ. тус сургалтыг дүүргийн боловсролын хэлтэстэй хамтран байнга зохион байгуулагдаж байна.

ЭЭЯТТ-ын тасгийн эмч З.Ганчулуун СХД-ийн ӨЭМТ-ийн эмч нарт “ Хүүхдийн эрэмблэн ангилалт, яаралтай тусламж” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалт 2019 оны 10-р сарын 29, 30-ны өдрүүдэд СХДЭМТ-ийн сургалтын танхимд болж ӨЭМТ-ийн 51 эмч, сувилагч, мэргэжилтнүүд хамрагдсан.

Шинэ коронавирусийн халдварын дэгдэлттэй холбогдуулан Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу зохион байгуулсан ДЭМБ-ын Онцгой байдлын хорооны хурлаас гаргасан мэдэгдэл.

Шинэ коронавирусийн халдварын дэгдэлттэй холбогдуулан
Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу зохион байгуулсан ДЭМБ-ын Онцгой байдлын хорооны хурлаас гаргасан мэдэгдлийн албан бус орчуулгыг хүргүүлж байна.
